Түгээмэл асуулт

Зээлийн нөхцөлийн талаар (5)

Зээлийн ерөнхий нөхцөл юу вэ?
Та өөрийн орлогын хэмжээ, барьцаа хөрөнгийн хэмжээ төрлөөс хамааран бизнесийн зээл, шуурхай зээл, хэрэглээний зээл, зээлийн шугам гэсэн 4 төрлийн зээлээс сонголт хийх боломжтой. Бүтээгдэхүүн цэснээс дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү.
Давтан зээлдэгчид үзүүлэх хүүгийн хөнгөлөлт байгаа юу?
Манай компаниас авч байсан зээлийн түүхээс хамаарч зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлж, зээлийн хэмжээг ихэсгэх боломжтой.
Зээлтэй хүн давхар зээл авах боломжтой юу?
Давхар зээл авах боломжтой. Гэхдээ таны орлогын эх үүсвэр давхар зээлийн эргэн төлөлт хийх боломжтой байх хэрэгтэй.
Өдөрт нь зээл олгох уу /Зээлийн судалгааны хугацаа/?
Бичиг баримт бүрдсэн, ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд зээлийн төрлөөс хамаарч 1 цагаас 1 өдрийн дотор шийдвэрлэх боломжтой.
Эд хөрөнгийн даатгалд заавал хамрагдах уу?
Tээврийн хэрэгслийг барьцаалан унаж явах нөхцөлтэй зээл олгох тохиолдол жолоочийн хариуцлага болон тээврийн хэрэгслийн даатгал заавал хийлгэнэ.

Зээлийн барьцаа хөрөнгийн талаар (7)

Барьцаа хөрөнгөнд тавигдах үндсэн шаардлага юу вэ?
Барьцаа хөрөнгө нь харилцагчийн нэр дээр бүртгэлтэй байх, мөн өмнө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж аваагүй байхыг шаардана.
Зээлийн барьцаанд юу тавьж болох вэ?
Зээлийн бүтээгдэхүүний төрлөөс шалтгаалан үл хөдлөх хөрөнгө, орон сууц, хашаа байшин, тээврийн хэрэгсэл барьцаална. Бүтээгдэхүүн цэснээс дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү.
Барьцаа хөрөнгийн үнэлгээ
Шуурхай зээлийн хувьд тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээний 60, бусад зээлийн хувьд үл хөдлөх хөрөнгийн 70, тээврийн хэрэгслийн 60 хүртэлх хувьд зээлийн хэмжээг тооцож олгоно.
Хашаа байшин барьцаалж зээл олгох уу?
Хашаа байшинг газрын хамт барьцаалж зээл олгоно.
Машинаа унаад зээл авч болох уу?
Барьцаалагдсан тээврийн хэрэгсэл нь ББСБ-ийн нэр дээр шилжиж, жолоочийн хариуцлага болон хөрөнгийн даатгал хийгдсэн тохиолдолд машинаа унаад зээл авч болно.
Зээл чөлөөлөх үү?
Зээл чөлөөлөх үйл ажиллагаа явуулдаггүй.
Газрын гэрчилгээг барьцаалж зээл олгох уу?
Зөвхөн өмчлөх гэрчилгээтэй газрыг барьцаална.