Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Компанийн тухай

“Инвескор” Санхүүгийн байгууллага нь бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн “хариуцлагатай дэмжигч” байх зорилготойгоор 2016 онд байгуулагдсан. Одоогоор Улаанбаатар хотод ББСБ-ын чиглэлээр 7 салбар, хөрөнгө оруулалттай 3 компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Бид цаашдаа Япон, Зүүн өмнөд Ази, Төв Азийн зах зээлд нэвтэрч, бичил санхүүгийн үйлчилгээгээ өргөжүүлэхээр ажиллаж байна.

Бизнесийн зарчим

Эрхэм зорилго

Бид харилцагчиддаа санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, хариуцлагатай санхүүгийн дэмжигч нь байх болно.

Алсын хараа

Бид хөгжиж буй улсуудын бичил санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн хариуцлагатай санхүүг бий болгоно.

Үнэт зүйлс

4Х4

ХАРИУЦЛАГА

Харилцагчид, ажиллагсад, хөрөнгө оруулагчид, хамтрагчдынхаа өмнө хариуцлагаа ухамсарлан, бизнесийн ёс зүйтэй, зарчимтай, шударгаар ажиллахыг зорьдог.

ХУРД

Хором тутамд өөрчлөгдөж буй бизнес орчин, технологийн хувьсгал, санхүүгийн салбарын өрсөлдөөн дунд бидний шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаа маань өндөр хурдтай ажиллахыг шаарддаг.

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хүн бүр давуу болон сул талуудтай.Тиймээс ч бид нэгэндээ итгэж, сэтгэл, санаа, гар нийлж хамтарч ажиллах, хамтаар амжилтанд хүрэхийг чухалчилдаг.

ХАЙГУУЛ

Одоо байгаа зүйлдээ сэтгэл ханалгүй, үргэлж шинэ орон зай, шинэ арга барил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг эрэн хайх хүсэл, тэмүүлэл биднийг урагшлуулдаг.

Гүйцэтгэх захирлын илгээлт

“Инвескор” Санхүүгийн байгууллага нь чадварлаг, зөв хамт олныг бүрдүүлэн, санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шуурхай  үйлчилгээг нэвтрүүлж ажилласны үр дүнд,  богино хугацаанд Монголын бичил санхүүгийн салбарт тэргүүлэх байр суурийг олж чадлаа.

Цаашид бид Fintech, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол болон Олон Улсын бичил санхүүгийн зах зээлд нэвтрүүлж, Санхүүгийн байгууллагын өнгө төрхийг тодорхойлогч байхыг зорьж ажиллаж байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ        Д.БАЯСГАЛАН

Групп компаниуд
ИНВЕСКОР КАПИТАЛ ҮЦК ХХК
Монгол улсын хөрөнгийн зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож буй брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэгч үнэт цаасны компани.
ИНВЕСКОР ЭЙ АЙ ЛАБ ХХК
Хиймэл оюун ухаанд суурилсан програм зохион бүтээгч залуу хамт олноос бүрдсэн, техник технологийн шинэ шилдэг шийдлийг нэвтрүүлэгч байгууллага.
ИНВЕСКОР ЛИЗИНГ ХХК
Автомашин, хүнд машин механизм болон бусад тоног төхөөрөмжийн худалдаа, санхүүгийн түрээсийн найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэгч байгууллага.
Бидний амжилт бүтээл
Салбартаа гаргасан амжилт

2017 он:

  • Чингэлтэй дүүргийн 2017 оны Шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарав.
  • Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг Санхүүгийн салбарын “2017 оны Онцлох энтрепренер” шагналыг хүртлээ.
  • Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбооны “2017 оны Шилдэг хөрөнгө оруулагч ББСБ” шагналыг хүртлээ.

2018 он:

  • Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг Санхүүгийн салбарын “2018 оны Онцлох энтрепренер” шагналыг хүртлээ.
  • Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбооны “2018 оны Шилдгийн шилдэг ББСБ” шагналыг хүртлээ.

2019 он:

  • Forbes Mongolia Awards 2019 "Үйлчилгээний шилдэг байгууллага"-аар шалгарав.
  • Чингэлтэй дүүргийн 2019 оны ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ байгууллагаар шалгарав.
Нийгэмд бүтээсэн хамтын үнэ цэнэ

Нийгмийн хариуцлагын хүрээнд дараах үйл ажиллагаа явуулдаг:

  • Харилцагчдын санхүүгийн боловсролыг сайжруулах үйл ажиллагаа: Үнэ төлбөргүй санхүүгийн зөвлөгөө өгөх сургалт
  • Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа: Мод тарих, хог түүх гэх мэт
  • Өөрсдийн ирээдүй болсон хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээ
  • МУИС-ын нэрэмжит “Эдийн засгийн онолыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт улсын 13-р олимпиадын үндсэн ивээн тэтгэгч
  • Лантуун Дохио ТББ-с санаачлан хэрэгжүүлсэн “Ид Шидийн Орон” хүүхэд хамгааллын төвд буцалтгүй тусламж
  • МББСБХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “1000 цүнх” аяны голден ивээн тэтгэгч
  • Маруима компанитай хамтран, өнчин хүүхдийн “Өнөр бүл” төвийн “Бялзуухай” бүлэгт 24-н хүүхдийн 5-н өрөөг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өглөө.
  • МУИС-ын нэрэмжит "Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?" сэдэвт улсын 15-р олимпиадын ивээн тэтгэгч
Бизнесийн шинэлэг ололтууд
  • Бизнесийн харилцагчиддаа зориулж Хямд хүүтэй валютын зээл, Зээлийн шугам, Гүүрэн санхүүжилт, Syndicated loan зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлсэн нь харилцагчдын эрэлт, хэрэгцээнд нийцэж байна.
  • Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниудтай хамтарч 20 жил хүртэлх хугацаатай, 8%-ийн хүүтэй ам.долларын зээлийг анх удаа зах зээлд нэвтрүүлсэн нь харилцагчдад тэр дундаа гадаадад ажиллаж амьдардаг, тогтмол орлого олдог хэдий ч эх орондоо орон сууц авч чадахгүй байсан монголчуудад хүртээмжтэй амжилттай бүтээгдэхүүн боллоо. Энэ ажлын үр дүнд 23 айл шинэ байранд орж, үүнээс 16 залуу гэр бүл өрх гэрийнхээ үүдийг татсан билээ.
  • Монголд төдийлөн түгээмэл бус факторингийн үйлчилгээг туршилтын журмаар үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
  • Жижиг дунд бизнес эрхэлдэг харилцагчиддаа зориулан бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээг үнэ төлбөргүйгээр нэвтрүүлж эхлээд байна. Энэ хугацаанд нийт 23 бизнес эрхлэгчдэд татвар, санхүү, маркетинг борлуулалт, хүний нөөц, харилцагч зуучлах зэрэг чиглэлээр зөвлөгөө өгч ажиллалаа.
  • 2017 онд бид Монголын банк бус санхүүгийн байгууллагууд дунд анх удаагаа Олон Улсад ашиглах боломжтой 2 төрлийн Visa кредит картыг нэвтрүүллээ.
  • Салбартаа анхлан Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг нэвтрүүлж, харилцагчийн хурууны хээг уншуулаад л бүх төрлийн мэдээллийг нь татсанаар түргэн шуурхай зээл олгох боломжтой боллоо.
  • Хиймэл оюун ухаанд суурилсан КРЕДИТ ОНООНЫ СИСТЕМ-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
  • Зээлийн судалгааны бүрэн автоматжуулсан системийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.