Ажилтантай

“Инвескор” Санхүүгийн байгууллага нь бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн “хариуцлагатай дэмжигч” байх зорилготойгоор 2016 онд байгуулагдсан. Одоогоор Улаанбаатар хотод ББСБ-ын чиглэлээр 16 салбар, Эрдэнэт хотод 1 салбар, Япон болон Киргиз улсуудад салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.
+200
+123,000,000
Ажилтны санаачилсан төслүүдэд оруулсан нийт хөрөнгө оруулалтын дүн
+90
Нийт зарцуулсан сургалтын цаг
+123,000,000
Ажилтны карьер хөгжилд оруулсан хөрөнгө оруулалтын дүн
БИЗНЕСИЙН ЗАРЧИМ

ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид харилцагчиддаа санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, хариуцлагатай санхүүгийн дэмжигч нь байх болно.
АЛСЫН ХАРАА
Бид хөгжиж буй улсуудын бичил санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн хариуцлагатай санхүүг бий болгоно.
ҮНЭТ ЗҮЙЛС

Хариуцлага
Хийсэн ажилдаа эзэн болж, бусдын өмнө хариуцлагаа ухамсарлан, ёс зүйтэй, зарчимч, шударгаар ажиллахыг зорьдог.

Хайгуул
Одоо байгаа зүйлдээ сэтгэл ханалгүй, үргэлж шинэ орон зай, шинэ арга барил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг эрэн хайх хүсэл, тэмүүлэл биднийг урагшлуулдаг

Хамтын ажиллагаа
Хүн бүр давуу болон сул талуудтай. Тиймээс бид нэгэндээ итгэж, сэтгэл, санаа, гар нийлж хамтарч ажиллах, хамтаар амжилтанд хүрэхийгч чухалчилдаг.

Хурд
Хором тутамд өөрчлөгдөж буй бизнес орчин, технологийн хувьсгал, санхүүгийн салбарын өрсөлдөөн дунд бидний шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаа маань өндөр хурдтай ажиллахыг шаарддаг
ҮЙЛЧИЛГЭЭ

Санхүүгийн зөвлөгөө
Жижиг дунд бизнесүүдэд зориулсан санхүүгийн удирдлагын зөвлөгөө мэдээлэл өгөх.

Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, зөвлөгөө мэдээлэл өгөх.

Факторинг
Жижиг дунд бизнесүүдэд мөнгөн урсгал сайжруулах авлага санхүүжүүлэх үйлчилгээ үзүүлэх.

Төлбөрийн баталгаа гаргах
Тендерт оролцох, банкнаас зээл авах, төсөл хөтөлбөрт хамрагдахад хөрөнгийн баталгаа гаргах.

Аллианс хөтөлбөр
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ББСБ нарыг дэмжих хөтөлбөр
БҮТЭЦ


АМЖИЛТ
1 сар , 2016
Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч 6 салбартайгаар үйл ажиллагаа эхэлсэн.
1 сар , 2017
Автомашин, бизнесийн шугам, кредит карт, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан шинэ зээлийн бүтээгдэхүүнүүдийг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
5 сар , 2017
Чингэлтэй дүүргийн 2017 оны Шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарав.
12 сар , 2017
Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг Санхүүгийн салбарын "2017 оны Онцлох энтрепренер" шагналыг хүртлээ.
12 сар , 2017
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбооны "2017 оны Шилдэг хөрөнгө оруулагч ББСБ" шагналыг хүртлээ.
3 сар , 2018
Мэдээлэл технологийн "Invescore AI Lab" компанийг үүсгэн байгуулсан.
6 сар , 2018
Автомашин худалдааны цахим вебсайт "Zarlaa.mn"-ийг байгуулсан.
10 сар , 2018
"ХУР" системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхны ББСБ болсон.
11 сар , 2018
"Smart LOS" системийг боловсруулсан.
12 сар , 2018
Хиймэл оюун ухаанд суурилсан зээлийн үнэлгээний систем боловсруулсан.
12 сар , 2018
Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг Санхүүгийн салбарын "2018 оны Онцлох энтрепренер" шагналыг хүртлээ.
12 сар , 2018
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбооны "2018 оны Шилдийн шилдэг ББСБ" шагналыг хүртлээ.
3 сар , 2019
"Инвескор Хэтэвч" финтек ББСБ-г байгуулсан.
5 сар , 2019
Forber Mongolia Awards 2019 "Үйлчилгээний шилдэг байгууллага"-аар шалгарав.
5 сар , 2019
Чингэлтэй дүүргийн 2019 оны ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ байгууллагаар шалгарав.
6 сар , 2019
Монголын хөрөнгийн биржэд "Инвескор ББСБ" ХК-ийн хувьцаа бүртгүүлсэн.
7 сар , 2019
Үйл ажиллагаагаа тэлж Эрдэнэт хотод салбартай болсон.
1 сар , 2020
Киргиз улсад охин компаниа байгуулсан.
1 сар , 2020
POCKET шинэ бүтээгдэхүүнийг гаргасан.
1 сар , 2020
Үндсэн бүртгэлийн системээ шинэчилсэн.
4 сар , 2020
Хаалттай бонд гаргасан.
9 сар , 2020
Аллианс хөтөлбөрийг эхлүүлсэн.
10 сар , 2020
Киоск үйлчилгээг нэвтрүүлсэн.
11 сар , 2020
Цахим мөнгөний зөвшөөрөл авсан.
12 сар , 2020
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбооны "2020 оны Шилдэг хөрөнгө оруулагч ББСБ" шагналыг хүртлээ.