Энэхүү Нууцлалын бодлого нь “Инвескор ББСБ” ХК (цаашид “ББСБ” гэх)-аас Харилцагч (цаашид “Та” эсхүл “Харилцагч” гэх)-д санхүүгийн үйлчилгээг цахим сувгаар дамжуулан үзүүлэхтэй холбоотойгоор таны мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.

   Та INVESCORE вэбсайтад холбогдон хувийн мэдээллээ бүртгүүлж, Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой танилцаж, тухайн нөхцөлийн дагуу хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрөл олгох эсэхийг баталгаажуулж, “Би зөвшөөрч байна” эсхүл “Би татгалзаж байна” гэсэн сонголтыг хийнэ үү.

   Та “Би зөвшөөрч байна” гэсэн товчийг идэвхжүүлснээр өөрийн хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг олгосон шэж үзнэ. Хэрэв Та “Би татгалзаж байна” гэсэн сонголтыг идэвхжүүлсэн тохиолдолд хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөлийн талаарх санал, хүсэлтээ Бидэнд илгээж асуудлыг шийдвэрлүүлнэ үү. Бид ирүүлсэн санал, хүсэлтийг шийдвэрлэх хүртэл Таны мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахгүй тул үйлчилгээг бүрэн үзүүлэх боломжгүй болохыг анхаарна уу.
НЭР ТОМЪЁО
Нууцлалын бодлогод заасан нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:
Zuvulguu

“Хувийн мэдээлэл”

 гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүний шууд болон шууд бусаар тодорхойлох эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг.
Zuvulguu

“Мэдээллийг цуглуулах”

 гэж Таны мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг.
Zuvulguu

“Мэдээлэл боловсруулах”

 гэж Таны мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг.
Zuvulguu

“Мэдээлэл ашиглах”

 гэж Таны мэдээллийг үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг.
Zuvulguu

“Үйлчилгээ”

 гэж Үйлчилгээний нөхцөлд болон Тусгай нөхцөлийн дагуу ББСБ-ын Танд үзүүлж буй санхүүгийн бүхий л үйлчилгээг.
Zuvulguu

“Харилцагч”

 гэж Вэб сайтаар дамжуулан санхүүгийн үйлчилгээ авч байгаа хувь хүн, хуулийн этгээдийг.
Zuvulguu

“Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа”

 гэж МУТС-тэй тэмцэх хүрээнд Компаниас хэрэгжүүлж буй Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг.
Zuvulguu

“Бүртгэлийн хаяг”

 гэж Та вэб сайтаар дамжуулан энэхүү Үйлчилгээний нөхцөл, Харилцагчийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Харилцагч таних шалгуурын алхмыг хангасны үндсэн дээр үүссэн дахин давтагдашгүй бүртгэл (account)-ийг.
1. Хувийн мэдээлэл ашиглах нөхцөл
1.1
ББСБ нь таны зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана.
1.2
Харилцагч өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Бидэнд олгосон үеэс эхлэн Харилцагчаас бүртгэлийн хаягийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
1.3
Таны хувийн мэдээллийг бид дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
1.3.1
Хуульд заасан хугацаа, шаардлагын дагуу цахим болон цаасан хэлбэрээр хадгалах;
1.3.2
Харилцагчийг таньж баталгаажуулах ажиллагааг хийж гүйцэтгэх.
1.3.3
Invescore вэбсайтыг ашиглах, бүртгүүлэх, түүгээр дамжуулан таны хүсэлтийг хүлээн авах, гүйлгээг дамжуулах, бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх;
1.3.4
ББСБ-ын салбарын мэдээлэл, үйлчилгээ авахад хамгийн боломжит байршлыг харуулах зорилгоор таны байршлын мэдээллийг авах;
1.3.5
ББСБ-аас үзүүлж буй зээлийн эрх болон бусад үйлчилгээний зэрэглэл тогтоох;
1.3.6
ББСБ-ын хамаарал бүхий бусад компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахыг хүсвэл таны зөвшөөрсөн хэмжээнд холбогдох мэдээллийг дамжуулах;
1.3.7
Таны сонгон хэрэглэж буй болон танд санал болгох бүтээгдэхүүн үйлчилгээний талаар шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй дамжуулах;
1.3.8
Төрийн цахим мэдээллийн сангаас харилцагчийн лавлагаа, мэдээлэл авах;
1.3.9
Харилцагчийн бүртгэлийн хаяг болон хувийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалах
1.3.10
ББСБ түүний хамаарал бүхий компаниас үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний сэтгэл ханамжийн талаар судалгаа авах, зах зээлийн судалгаа ажиглалт, тандалт хийх;
1.3.11
Таны Invescore вэбсайтын хэрэглээний түвшинг судлах, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс дата мэдээллийн зам мөрийг хадгалах;
1.3.12
Хуульд заасны дагуу эрх бүхий хуулийн байгууллага болон бусад эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд тухайн шаардсан хэмжээгээр хязгаарлан гаргаж өгөх;
1.4
ББСБ нь дээрх үндэслэлээс бусад зорилгоор Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахгүй болно.
2. Санал хүсэлт
2.1
Та Invescore веб сайтын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ ББСБ-ын харилцагчийн үйлчилгээний +976 77090077 дугаарт холбогдох, Facebook, Instagram дах албан ёсны хуудсуудаар болон энэхүү веб сайтын “Санал хүсэлт” хэсэгт хандан гаргах боломжтой.
3. Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт
3.1
Бид санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болон хуулиар хүлээсэн мэдээлэх үүрэг, харилцагчийг танин мэдэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Таны дараах хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
3.1.1
Овог нэр, регистрийн дугаар.
3.1.2
Холбоо барих гар утасны дугаар ба и-мэйл хаягийн мэдээлэл.
3.1.3
Яаралтай үед холбоо барих мэдээлэл
3.1.4
Фото зураг.
3.1.5
Оршин суугаа хаягийн мэдээлэл.
3.1.6
Иргэний үнэмлэх,
3.1.7
Иргэний нийгмийн даатгалын мэдээлэл дамжуулах сервис
3.1.8
Арилжааны банкин дах дансны мэдээлэл, төлбөрийн картын мэдээлэл.
3.1.9
Улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэх тухай мэдээлэл.
3.1.10
Таны ажил хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны мэдээлэл.
3.1.11
Таны сарын болон бусад орлого, хөрөнгийн мэдээлэл.
3.1.12
Таны вэб сайт ашигласан бүртгэл.
3.1.13
Таны арилжааны түүх.
3.1.14
Таны Бидэнд гаргаж өгсөн бусад мэдээлэл.
3.2
Бид хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон банк, санхүүгийн байгууллага зэрэг Гуравдагч этгээдээс тэдгээртэй байгуулсан гэрээний үндсэн дээр Таны хувийн мэдээллийг цуглуулж болох бөгөөд уг ажиллагаа нь Платформын Харилцагчийг таних ажиллагааг хялбарчлах, сайжруулах, бидэнд мэдээлэл гаргаж өгөх Таны үйлдлийг хөнгөвчлөх зорилготой байна.
3.3
Гуравдагч этгээдээс цуглуулсан Таны хувийн мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор Нууцлалын бодлогод заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3.4
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд Таны бүртгэлийн хаяг болон хэтэвчний аюулгүй байдал, нууцлалыг хадгалах зорилгоор дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
3.4.1
Төхөөрөмжийн мэдээлэл (компьютер, гар утас г.м).
3.4.2
IP хаяг.
3.4.3
Ашиглаж буй үйлдлийн системийн мэдээлэл.
3.4.4
Ашиглаж буй браузер хөтчийн мэдээлэл.
3.5
Платформ нь Таны хувийн мэдээллийг шалгах, анализ хийхдээ хиймэл оюун ухааны автоматжуулсан системийг ашиглах боломжтой бөгөөд үүгээр Харилцагчийг таньж мэдэх, Таны арилжааны зан төлөвийг тогтоох ажиллагааг хийх боломжтой байна.
4. Мэдээллийн нууцлалыг хадгалж, хамгаалах
4.1
Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасныг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэхээс бусад тохиолдолд Таны мэдээллийг нийтэд ил болгохгүй.
4.2
Бид Платформд мэдээллийн аюулгүй байдал нууцлалыг хангах зорилгоор бүхий л шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, нууцлал хамгаалах системийг тогтмол шинэчлэн сайжруулж ажиллана.
4.3
Мэдээллийн нууцлал хангах ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мэдээллийн технологи хариуцсан ажилтан болон бусад эрх олгогдсон этгээд нь Таны хувийн мэдээлэлтэй танилцаж болох ба тэдгээр ажилтнууд нь мэдээллийн нууцлалыг задруулахгүй үүрэг хүлээнэ.
4.4
Та хувийн мэдээллийн нууцлалаа алдсан, эсхүл хамгаалалтын зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд Бидэнд нэн даруй танд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлнэ.
5. Мэдээллийг бусдад дамжуулах нөхцөл
5.1
Бид Монгол улсын хууль болон Харилцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүрээнд дараах тохиолдолд Таны хувийн мэдээллийг бусад байгууллагад дамжуулна. Үүнд:
5.1.1
Хяналт шалгалтын хүрээнд эрх бүхий байгууллагаас болох Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан;
5.1.2
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх хүрээнд Санхүү мэдээллийн албанд мэдээлэл хүргүүлэх;
5.1.3
Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын дагуу мэдээлэл шаардсан;
5.1.4
Прокурорын тогтоолоор эсхүл прокурорын зөвшөөрөлд үндэслэж Цагдаагийн байгууллагаас шаардсан;
5.1.5
Монгол улсын хуулиар мэдээлэх гаргуулах эрх олгогдсон бусад төрийн байгууллагаас шаардсан;
5.2
Хэрэв Та гадаад улсад байрлах Бидний гэрээт болон хамтран ажиллагч байгууллагаас үйлчилгээ авахаар хүсэлт гаргасан тохиолдолд Бид таны хувийн мэдээллийг тухайн байгууллагад дамжуулах боломжтой. Мэдээллийг хүлээн авагч байгууллага нь Нууцлалын бодлого журамтай эсэх, уг байгууллагын үйл ажиллагаа явуулдаг улс нь хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомжтой эсэхийг шалгах бөгөөд уг нөхцөлийг хангасан тохиолдолд мэдээллийн дамжуулна.
5.3
Нууцлалын бодлогын 6.2-т заасан мэдээлэл дамжуулах ажиллагааг зөвхөн Таны гадаад улсад үйлчилгээ авах хүсэлтэд үндэслэн дамжуулах бөгөөд тухайн байгууллага нь Харилцагчийн хувийн мэдээллийг задруулсан, хууль бусаар ашигласан болон өөрчлөлт оруулсантай холбоотой үүсэх үр дагавар, хариуцлагыг Бид хүлээхгүй болохыг анхаарна уу.
6. Насанд хүрээгүй этгээдийн хувийн мэдээлэл
6.1
Бид Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу зөвхөн 18 насанд хүрсэн иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд насанд хүрээгүй аливаа этгээдийн хувийн мэдээллийг вэб сайтаар дамжуулан цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй болно.
6.2
Хэрэв өөрийн мэдээллийг илгээж буй Харилцагч нь насанд хүрээгүй иргэн болох тухай үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тохиолдолд Бид уг бүртгэлийн хаягийг хааж, тухайн харилцагчийн хувьд үйлчилгээг зогсоох болно. Мөн Бид уг Харилцагчийн мэдээллийг устгах арга хэмжээг боломжит богино хугацаанд авч хэрэгжүүлнэ.
7. Хувийн мэдээллийн халдашгүй байх эрхийг хангах
7.1
Таны бидэнд гарган өгсөн Хувийн мэдээлэл алдаатай, буруу байх тохиолдолд Та нэн даруй уг мэдээллийг засварлах, бие даан засварлах боломжгүй тохиолдолд “Тусламж” цэсэд хандан мэдэгдэнэ.
7.2
Та өөрийн Бүртгэлийн хаягийг устгуулж, үйлчилгээг авахаа зогсоох тохиолдолд өөрийн хувийн мэдээллээ цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргах эрхтэй. Бид Таны хүсэлтийг хүлээн авч, цаашид уг мэдээллийг ашиглахгүй, задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
7.3
Та Нууцлалын бодлогын 8.3 дах хэсэгт заасан хүсэлтийг гаргахдаа Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны шалгуурын дагуу өөрийгөө нотлох холбогдох мэдээллийг гаргаж өгөх бөгөөд Бидэнд Таныг уг хүсэлтийг гаргаагүй гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тохиолдолд Таны хүсэлтийг хүлээн авахгүй байх эрхтэй.
7.4
Бид энэхүү Нууцлалын бодлого болон хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, удирдамжийг үндэслэн Таны хувийн мэдээллийг бүрэн устгахгүй байх боломжтой бөгөөд энэ тохиолдолд зөвхөн хуульд зааснаас бусад хэлбэрээр ашиглахгүй байх үүрэг хүлээнэ.
7.5
Цахим хуудсанд мэдээлэл байршуулах, шинэчлэх, өөрчлөх, устгах эрхийг албан ёсны эх сурвалжийг үндэслэн зөвхөн Маркетинг, олон нийттэй харилцах газар эзэмшинэ.
8. Нэмэлт, өөрчлөлт оруулах
8.1
ББСБ нь энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт, нэмэлт оруулж болох бөгөөд энэ тухай танд мэдэгдэл илгээнэ. Уг өөрчлөлтийн талаар мэдэгдэл илгээснээс хойш 1 /нэг/ өдөр өнгөрсөн тохиолдолд уг нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд Та уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
8.2
Бид уг нэмэлт өөрчлөлт нь Таны эрхэд сөргөөр нөлөөлөхүйц гэж үзсэн тохиолдолд Танд урьдчилан мэдэгдэх бөгөөд Та уг нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрч гэрээний харилцааг үргэлжлүүлэх, эсхүл Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу уг үйлчилгээнээс татгалзах, Бүртгэлийн хаягийг хаалгах эсэх тухай шийдвэрийг гаргах эрхтэй байна.
Star
Star
Star
Star