Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Б.Энхмарал
Хуулийн зөвлөх
5 сарын өмнө
Албан тушаал: Хуулийн зөвлөх
Ажилд орсон огноо: 2018 оны 09 сар
Статус: Өмгөөллийн салбарт мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай.

 

Ажилтнуудад шударга үнэлгээний зарчим чухал байдаг.

Аливаа байгууллага, хамт олны үйл ажиллагаа, амжилт нь тухайн байгууллагын уур амьсгал, удирдлагаас ихээхэн хамааралтай байдаг. Манай байгууллагын хамгийн чухал давуу талуудын нэг бол меритийн зарчим буюу шударга үнэлгээний зарчим гэж боддог. Энд хэн нэгнийг ар гэр, танил талаар нь үнэлнэ, дэмжинэ гэсэн ойлголт байхгүй, байгууллагын ажиллах хүчний дийлэнх хэсгийг бүрдүүлж буй залуучуудыг зөвхөн ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын бүтээмжээр нь үнэлдэг учраас шударга, бүтээлч хамт олон болон нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгож чаддаг.

Бид хамтдаа хурдтайгаар урагшилж байгаагийн гол нууц нь...

Манай хамт олон нэг зорилгын төлөө ажиллаж урагшилдаг учраас тэр зорилгодоо хүрэхийн тулд хэнд ямар санал санаачилга байна тухайн ажилтан хэдийд ч бусадтайгаа болон удирдлагуудтай зөвшилцөж, санал санаачилгаа хуваалцахад нээлттэй байдаг. Удирдлага, баг хамт олон нь ч тухайн санал санаачилгыг анхааралтай хүлээн авч, зөвшилцөх замаар улам сайжруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд явдаг. Ийм учраас манай байгууллагад аливаа хүнд суртал, ажил удаашрах асуудал байдаггүй, бид маш хурдтайгаар ажиллаж, урагшилж чаддаг гэж боддог. 

 

 

Ашиг бус харилцагчдаа дээдэлдэг.

Миний  энэ хамт олонтой ажиллах дуртай байдаг бас нэгэн шалтгаан нь харилцагчдадаа сэтгэл гаргаж ажилладагт байдаг. Өмнө нь хууль зүйн өмгөөллийн салбарт ажиллаж байсны хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний итгэлийг алдахгүй байх болон сэтгэл гаргаж ажиллахын чухлыг юу юунаас илүүтэй ойлгож мэдэрсэн. Манай хамт олон ч мөн харилцагчдаа тэргүүн эгнээнд тавьж, тэдэнд үнэн сэтгэлээсээ, чанартай үйлчилгээ үзүүлэхийг цаг ямагт нэгдүгээрт тавьж ажилладаг нь надад таалагддаг.

© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.