Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Р.Пүрэв
Санхүү хариуцсан захирал
5 сарын өмнө
Албан тушаал: Санхүү хариуцсан захирал
Хэлтэс, нэгж: Санхүүгийн хэлтэс
Ажилд орсон огноо: 2016 оны 05 сар
Туршлага: Банк санхүү, аудитын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

 

Ирээдүйн манлайлагч нарыг бэлтгэж байна.

Манай ажилтан нь суралцах, өөрийгөө сорих, өсөх хүсэл эрмэлзэлтэй, мөн багийн гол гишүүн болж ажиллаж чаддаг байх нь бидний хувьд чухал юм. Бид ажилтнуудаа эрч хүчтэй, мэдлэг боловсролтой, зорьсон зорилготой, түүндээ тохирсон амбицтай, ирээдүйн манлайлагч нар гэж хардаг. Энэ л чадварыг төлөвшүүлэх зорилгоор бүх ажилтныг багт хуваарилан тодорхой төслүүд дээр ажиллуулдаг. Төслийн багт үүрэг хүлээн, нэг эд эс нь болж ажилласнаар өөрийгөө сорих, суралцах, ирээдүйд баг удирдаад явах чадварыг суулгаж өгч байгаа юм.

Мөн өнөө цагт зөвхөн салбартаа мэргэшсэн байх нь хангалттай биш болоод байна. Өөрөө өөрчлөгдөж чаддаг, эргэн тойрноо өөрчилж чаддаг байх нь хамгийн том чадваруудын нэг юм. Ийм л чадварыг төлөвшүүлэх нь компанийн нэн тэргүүний бодлого юм.

Санхүүгийн байгууллагын Санхүүгийн хэлтсийг удирдана гэдэг нь асар том хариуцлага...

Санхүүгийн байгууллага гэдэг бол харилцагчийн өмнө алдаа гаргах эрхгүй, өндөр үүрэг хүлээсэн байгууллага байдаг. Энэ их хариуцлага дунд Санхүүгийн хэлтэс нь бат бэх суурь болдог бөгөөд бид хэлтсээрээ зөв соёлыг түгээгч байж, нийт хамт олондоо хариуцлагын жишиг ойлголтыг таниулахыг эрмэлзэж ажилладаг. Хариуцлагаа ухамсарладаг,  алхам тутамдаа сайжруулалтыг зорьж яваа хэлтсийг удирдах нь хувь хүний хувьд асар том үүрэг хариуцлага юм.

 

 

 “Ирээдүйд хүн бүр Инвескорт ажилд орохыг хүсдэг болно” гэдэгт итгэдэг.

Компанийн хүний нөөцийн гол бодлого бол мэдлэг, туршлагатай хүнийг сонгон шалгаруулж авахаас илүүтэйгээр хариуцсан ажилдаа болон компанидаа өөриймсөг ханддаг, хамт олонтойгоо зөв харьцдаг зөв хандлагатай хүнийг ажилтнаар авах эрмэлзэлтэй байдаг. Мэдлэг, туршлагыг бол мэргэжлийн байгууллагын сургалт, компанийн дотоод сургалт, ахлах ажилтнуудын зааварчилгаа зэргээс хангалттай олгох болно. Мөн бид хэзээ ч шинэ төгсөгч ажилтнуудыг шууд галын шугам руу явуулдаггүй.

Ажилтнууд бие биедээ хүндэтгэлтэй хандах, байгууллагын эерэг уур амьсгалыг хадгалах асуудлыг байгууллагын соёл, удирдлагын ажилтнууддаа хандах хандлагаар дамжуулан түгээхийг эрмэлздэг. Эцэст нь Инвескор санхүүгийн байгууллага нь Хүн болгоны ажилд орохыг хүсдэг компани болох эрхэм зорилгод манай ажилтан бүрийн үүрэг оролцоо чухал байдаг.

© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.