Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Б.Онолбаяр
Салбарын захирал
5 сарын өмнө
Албан тушаал: Салбарын захирал
Хэлтэс, нэгж: Да хүрээ салбар
Ажилд орсон огноо: 2017 оны 04 сар
Туршлага: Банк санхүүгийн салбарт олон жил ажиллаж байсан туршлагатай.

 

Бид өөр хоорондоо нягт хамааралтай гинжин хэлхээ л гэсэн үг.

Төрийнх ч бай, хувийнх ч бай компаниуд шинэ ажилтан авахдаа “багаар хамтран ажиллах чадвартай” гэсэн “нийтлэг” шаардлага тавьдаг. Учир нь бидний хийж буй ажил бол өөр хоорондоо нягт холбоотой гинжин хэлхээт ажил бөгөөд сайн баг бүрдүүлж байж алс холын урт замыг туулж хүссэн зорилго, зорилтдоо хүрнэ. Багийн нэг гишүүн доголдоход багийн гүйцэтгэлд шууд нөлөөлдөг тул гишүүн бүр өөрийн хариуцсан ажлаа ямар үнэ цэнэтэй болохыг ухамсарлах нь маш чухал. Үүний тулд өндөр ур чадвар, гоц оюун ухаантай байх албагүй. Бидний тавих шаардлага маш энгийн: “Ажиллах чин сэтгэлтэй, зорилго зорилттой, тэмүүлэлтэй, зөв хүн байх” явдал юм. Үүнийг л ухамсарласан хүн баг дотор урт удаан хугацаанд оршин тогтнох боломжтой байдаг гэж үздэг.

Байгууллагын эд эс бүр өөрийгөө бүрэн дайчилдаг байх шаардлагатай.

Зөвхөн залуучууд гэлтгүй бидний насныхан ч ялгаагүй өөрийгөө ирлэж, байнга шинэ зүйлд сурч суралцдаг, эрсдэл гаргаж өөрийгөө сорьдог, ажилдаа дурлаж бие сэтгэлээ бүрэн зориулдаг, хувийн зорилгоо тодорхойлж компанийн хөгжлийн шат бүрийн зорилго зорилтод нийцүүлэн ажиллаж сурах хэрэгтэй гэж бодон хичээж явдаг.

 

Миний ажлын арга барил бол Root Cause Analysis буюу...

Миний хувьд багаараа өндөр гүйцэтгэлтэй байхын тулд асуудлыг “гал унтраах” аргаар бус, харин учир шалтгааныг нь сайтар судалж, ул үндсээр нь “бүхэлд нь эмчлэх” арга барилаар ажиллахыг эрмэлздэг. Бидний ажлын онцлог бол судалгаа шинжилгээг маш сайн хийж байх нь хамгийн чухал, судалгаа шинжилгээний гол үндэс нь нарийн бүртгэл, бүрэн зөв дата үүсгэх явдал юм. Үйл ажиллагаанд дутагдаад байгаа, болохгүй байгаа, үүсээд байгаа асуудлуудаа олж хараад түүнийгээ ямар ч хүнд үед эдийн засгийн үр ашигтай аргаар удирдан чиглүүлж чадаж байж л сая “Эдийн засагч” болно.

Ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг хүнд ажлын 8 цаг харвасан сум шиг өнгөрдөг.

Захиралд эсвэл компанид ажил хийж өгч байна гэж бодох бус өөрийн хариуцсан ажилдаа дурлаж, чин сэтгэлээ зориулдаг байх хэрэгтэй.

Бидний ажлын цаг үнэхээр хурдан өнгөрдөг, багаараа бүтэн ажиллаад ч харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн түргэн шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлэхийн тулд ажлын 8 цагтаа амжихгүй байх тохиолдол олон байдаг. Ер нь “ажлын цаг” гэж бодох хэрэггүй, “үүнийг хийснээрээ би хөгжиж байна, шинэ зүйлд суралцаж байна” хэмээн өөриймсөг хандаж байж л ирээдүйд амжилтад хүрнэ шүү залуусаа.

© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.