Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Итгэлцлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Мэдээ, мэдээлэл
БИДНИЙ АМЖИЛТЫН НУУЦ - БИДНИЙ АРГА БАРИЛ №2
2019/05/19

Өмнөх нийтлэлээрээ манай компанийн амжилтын нууц нь АЖИЛТНУУДЫН БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ байдаг талаар дурдсан бол энэ удаад хүний нөөцийн бодлого, баримталдаг зарчмын тухай танилцуулъя.

Бидний амжилтын нууц – Бидний арга барил №1 нийтлэлийг эндээс уншина уу.

 

МАНАЙ КОМПАНИД ЯАГААД ШИЛДГҮҮД АЖИЛЛАДАГ ВЭ?

 

Хэрхэн ажилд авдаг вэ?

Манай компанийн ажлын байрны зарыг харвал бусад компаниас ялгарах нэг онцлог байдаг нь ЗӨВ ХҮН БАЙХ гэсэн шаардлага тавьдаг. Бид “ХАНДЛАГА-г ажилд авч, УР ЧАДВАР-г зааж сургах” зарчмын хүрээнд өндөр мэдлэг туршлагатай гэхээсээ илүү зөв хандлагатай хүнийг ажилд авахыг эрмэлзэж, мэргэжлийн болоод ажлын арга барилыг зааж сургадаг онцлогтой. Энэ ч утгаараа манай хамт олонд эерэг зөв үзэл бодолтой, залуу боловсон хүчнүүд нэгдсэн байдаг.

 

Инвескорын гишүүнд өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг хэрхэн олгодог вэ?

Ажилд авсаны дараагаар ажилтнууддаа компанийн үнэт зүйлс, зорилго чиглэл, ажлын онцлогийг тайлбарлан таниулах, арга барил, ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн шаардлагатай бүхий л чиглүүлгүүдийг дэс дараатайгаар олгодог бөгөөд амьдралын зорилго зорилт, карьер төлөвлөлтөө тодорхойлоход нь удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг. Мөн хуучны арга барил шиг үйлдэл нэг бүрийг нь зааж зааварлан шахахаасаа илүүтэйгээр ажилдаа гаршсан ажилтныг чөлөөтэй ажиллах боломжоор хангаж, гол нь ажлын үр дүн сайн, бүтээмж өндөр байхыг шаарддаг. Мэдээж энд сахилга бат, бизнесийн ёсзүй маш чухал гэдгийг ойлгуулсан байдаг.

 

Хэрхэн мэргэшүүлдэг вэ?

Ажилдаа дурлах шалтгааныг нь тайлбарлан ойлгуулсан байхад ажилтнууд маань ухамсраараа л улам илүү эрэл хайгуул хийж, хөгжин дэвших – шинийг санаачлах боломж руу тэмүүлдэг. Мэргэжил талаасаа ч, хувь хүн талаасаа ч хөгжих эрх чөлөөг нь нээлттэй олгож, мэргэшлийн сургалт семинарт хамруулж, хувь хүний хөгжлийн дотоодын сургалтуудыг тогтмол давтамжтайгаар зохион байгуулж байна.

 

Ажилтнууд хэрхэн сэтгэл ханамжтай ажилладаг вэ?

Ажлынхаа хажуугаар эрүүл залуу хүн байхад нь зориулж, спортоор хичээллэхэд компаниас дэмжлэг үзүүлдэг бөгөөд одоогоор ажилтнууд маань сонирхлоороо нэгдэн спорт зааланд тоглож, иог, фитнес, спиннингийн клубүүдэд явж байгаа. Улирлаас шалтгаалан цана, сноубордоор гулгах, талбайн теннис, хөлбөмбөг тоглох гэх мэтээр манай хамт олон төрөл бүрийн спортоор хичээллэж, өөрийгөө сорьж үзэхдээ дуртай байдаг. Энэхүү бодлогын хүрээнд тогтмол хөдөлгөөнтэй байж, жилд нэг удаа иж бүрэн эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагддаг учраас эрүүл, залуу ажилтнуудын маань ажлын бүтээмж өндөр байх нь гарцаагүй гэдэгт итгэдэг.

Цалин хангамж, урамшууллыг салбарын дунджаас дээгүүр тогтоосон бөгөөд ажиллагсдынхаа амьдралын ирээдүйн баталгаанд нь дэмжлэг үзүүлэх үүднээс Хуримтлалын хөтөлбөр буюу Хувийн тэтгэврийн санг хэрэгжүүлдэг. Мөн тав тухтай ажиллах орчныг бүрдүүлэхээс гадна бүтээмж өндөртэйгээр ажиллахад шаардлагатай бусад хангамжуудыг тогтмол олгодог тул ажилтнууд ч, компани ч сэтгэл ханамжтай байх үндсэн нөхцөл болдог.

 

Ийм ч учраас манай хамт олон гар сэтгэл нийлэн, нэгэн гэр бүл шиг нэг зорилгын дор нэгдэж чадсан салбартаа манлайлагч ШИЛДГИЙН ШИЛДЭГ ХАМТ ОЛОН билээ.

 

Ажилтнуудын сэтгэгдлийн тухай нийтлэлийг энд дарж унших боломжтой.

Үргэлжлэл бий...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

© 2020 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.