Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Мэдээ, мэдэгдэл
ҮНЭТ ЦААСНЫ НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛГА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
3 сарын өмнө

Инвескор Санхүүгийн байгууллагын “Олон нийтэд зориулсан үнэт цаасны танилцуулга” уулзалт 2019 оны 05 сарын 22-ны өдөр Шангри-ла зочид буудлын Ballroom танхимд амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр 600 гаруй гадаад, дотоодын зочид хүрэлцэн ирж, компанийн үнэт цаасны талаар сонирхов.

Арга хэмжээний эхэнд ТУЗ-ийн дарга Б.Анхболд компанийн стратеги төлөвлөлт, алсын хараа, зорилго зорилтыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрбээр Төв Ази, Зүүн Өмнөд Азийн зах зээлд хүрээгээ тэлэхээр ажиллаж буйгаа онцлон дурдаж, удирдлагын багийнхны ажлын арга барилд удирдах ажилтны тансаг хэрэглээ болсон үр ашиггүй зардлыг танаж, ажилчдынхаа сайн сайханд зориулдаг тухай сонирхолтой илтгэл тавьлаа. Мөн компанийн амжилтад хүрсэн шалтгаан нь сэтгэл зүрхнээсээ ажилладаг ажилтнуудын нөр их хөдөлмөр бөгөөд ажилтнууддаа талархаж явдаг сэтгэгдлээ индэр дээрээс хуваалцсан юм.

 

 

Хөтөлбөрийн дагуу дараа нь Гүйцэтгэх захирал Д.Баясгалан санхүүгийн салбарын ерөнхий мэдээлэл, компанийн танилцуулга, санхүүгийн үзүүлэлт, 5 жилийн төлөвлөгөө зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг танхимд цугласан олонд тайлбарлан танилцуулав. Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд дундаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн SMB хөтөлбөрийг онцолж, тус хөтөлбөрийн зээлд хамрагдан үйл ажиллагаа нь өргөжиж, хөл дээрээ боссон байгууллагуудын тухай видео бичлэг үзүүлсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байлаа.

 

 

Мөн андеррайтераар ажиллаж буй Ти Ди Би Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг үнэт цаасны тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгсөн бөгөөд илтгэлдээ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй ЛэндМН ББСБ ХК, Ард Кредит ББСБ ХК-иудтай харьцуулсан үзүүлэлтүүдийг дурдсан юм.

 

 

Дараа нь хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагчдадаа чөлөөтэй асуулт асуух боломжийг олгож, андеррайтер, аудит, хууль, үнэлгээний компанийн удирдлагуудын хамтаар сонирхсон асуултуудын хариултыг өгч, нээлттэй ярилцлаа.

 

 

Хөтөлбөрийн төгсгөлд хүрэлцэн ирсэн зочид оройн зоог барингаа компанийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо.

 

 

Хэрэв та тус арга хэмжээнд оролцож амжаагүй бол компанийн болон үнэт цаасны тухай дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНДЭЭС татаж уншина уу. Мөн компанийн Invescore NBFI facebook хуудсанд байршуулсан арга хэмжээний live бичлэгийг үзэх боломжтой.

 

Хувьцааны талаарх албан ёсны мэдээллийг дараах ҮЦК-иудаар дамжуулан авч, үнэт цаасны захиалгаа өгнө үү.

Компанийн нэр Холбоо барих Вэб хуудас
Ти Ди Би Капитал ҮЦК ХХК 7010-0261 www.tdbcapital.mn
Инвескор Капитал ҮЦК ХХК 7709-0077 www.invescore-capital.mn

 

© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.