Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Мэдээ, мэдээлэл
Инвескор ББСБ ХК нь Минтос компанитай хамтран ажиллахаар боллоо
3 сарын өмнө

Өнгөрсөн сард Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан Инвескор ББСБ ХК нь  Дэлхийн хамгийн том онлайн зээл зуучлалын платформ болох Минтос /Mintos/ компанийн шалгуурт тэнцэн, хамтран ажиллахаар боллоо. Инвескор компани нь Минтос компаниас “A-” гэсэн үнэлгээг авсан нь байгуулагдаад дөнгөж 3 жил болж буй компанийн хувьд маш сайн үзүүлэлтийн тоонд багтах юм байна.

Дэлхийн банк бус санхүүгийн байгууллагууд дотроос ердөө 30 орны 63 байгууллага Минтос компанийн нарийн хяналт, шалгалтыг давж хамтран ажиллагчаар батламжлагдсан байдаг ба энэхүү “А-” үнэлгээг авсан компани нь нийт компанийн ердөө 20%-ийг эзэлдэг.

Минтос компани нь краудфанд зарчмаар онлайн орчинд санхүүжилт босгодог ба ингэснээр дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө оруулагч нар Минтосд байршсан төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог юм. Тус компани нь өнөөгийн байдлаар 71 улсын 140 мянга гаруй хөрөнгө оруулагчдаас 1.5 тэрбум еврогийн хөрөнгийг татан төвлөрүүлж, хөрөнгө оруулалт хийгээд байна.

Инвескор компаниийн хувьд тус үнэлгээг авснаар Европын төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдад хүлээн зөвшөөрөгдөж, харьцангүй бага зардлаар их хэмжээний санхүүжилт босгох боломжтой болж байна.

© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.