“Инвескор ББСБ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 2 давхарт байрлах Ивент Холл танхимд 2019 оны 07 дүгээр сарын 25-ны 14:00 цагт болов.
Хурлын ирц:
“ҮЦТХТ” ХХК-аас хурлын бүртгэлийн өдөр болох 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн тархалтын мэдээнд багтсан нийт саналын эрх бүхий 71,727,918 ширхэг энгийн хувьцаа эзэмшигчдээс 70,563,888 ширхэг буюу 98.4 хувьтай тэнцэх хувьцаа эзэмшдэг хувьцаа эзэмшигчид оролцож, санал өгсөн тул Инвескор ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр болсон байна.
Хурлаар хэлэлцсэн асуудлууд:
I. 2019 оны хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн танилцуулга
II. “Инвескор ББСБ” хувьцаат компанийн дүрмийг хэлэлцэж батлах
III. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох
IV. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны төсвийг хэлэлцэж батлах
Хурлаас гарсан шийдвэр:
I. “Инвескор ББСБ” ХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлав.
II. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгож, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаатайгаар сонгов. Үүнд:
Ердийн гишүүд:
Хараат бус гишүүд:
III. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны төсвийг хэлэлцэн батлав.