Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Мэдээ, мэдээлэл
Инвескор ББСБ “1000 цүнх” аянд 4 дэх жилдээ дараалан нэгдлээ
24 өдрийн өмнө

Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “1000 цүнх” аянд Инвескор ББСБ 4 дэх жилдээ дараалан оролцож, амжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, олон ам бүлтэй 100 өрхийн хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл бүхий цүнхийг хандивлалаа.

Дундаа нэг цүнхтэй, нэг хувцастай түүнийгээ хичээлдээ ээлжиж хэрэглэдэг, амьдралын боломж тааруу өрхүүд олон байсаар байна. Хичээлийн хэрэгсэл бүрэн бус, элэгдэж урагдсан цүнх, хувцаснаасаа ичсэн хүүхэд хичээлдээ сонирхолгүй болох, сургуулиас завсардах шалтгааны нэг болдог. Мөн бяцхан дүү нараа ичээх, санааг нь зовоохгүйн тулд, хандивын цүнх гэдгийг мэдэгдүүлэхгүйгээр олон янзын дизайн сонгох, олны өмнө өгч зургыг нь нийтэд дэлгэхгүй байх зэрэгт Инвескорын ах эгч нар нь анхаарч ажиллалаа.

Бид цаашид ч Монголынхоо ирээдүй болсон хүүхэд залуусынхаа төлөө нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ажилласаар байх болно.

© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.