Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Итгэлцлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Мэдээ, мэдээлэл
Алибаба групптэй хамтран ажиллахаар боллоо.
4 сарын өмнө

2020 оны 1 сарын 8-ний өдөр, БНХАУ, Ханжао хот.

Инвескор групп болон Алибаба групп Монгол улсад Бизнес төв байгуулан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү Бизнес төвийн нээлтийг 2020 оны 3 сард хийхээр төлөвлөж байгаа бөгөөд цахим худалдаа эрхлэгч нарт боловсрол олгох, санхүүжилт, бизнесийн зөвлөгөө өгөх, БНХАУ-ын зах зээлтэй холбох зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм. Тус төв нь эхний ээлжинд Alibaba Business School-ийн Global e-Commerce Talent хөтөлбөрийн сургалтыг явуулж, Цахим худалдааны чиглэлээр ажиллах мэргэжлийн боловсон хүчинг бэлдэхээр төлөвлөж байна.

Алибаба групп нь бизнесийн үндсэн чиглэл болох Alibaba, Taobaо, ТMall, 1688 гэсэн цахим худалдааны платформоос гадна Alibaba business school, Alipay, Ant financial зэрэг боловсрол, санхүү, финтек, хиймэл оюун ухааны салбарт хүч түрэн орж байна. Алибаба групп нь дунд хугацааны глобал стратегийн хүрээнд 10 сая жижиг дунд бизнесийг дэмжиж босгох, 2 тэрбум хэрэглэгчтэй болох, Alibaba Business School-ээр дамжин 2023 он хүртэл 1 сая цахим худалдааны мэргэжилтэн бэлтгэх зорилго тавиад ажиллаж байгаа юм.

Монголын Инвескор групп нь санхүү, финтек болон хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, бизнес консалтингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөдүйл ажиллагаагаа тэлж, зөвхөн Монголын зах зээл бус Олон улсын зах зээлд гарахаар ажиллаж байна.

© 2020 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.