Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Итгэлцлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Мэдээ, мэдэгдэл
Инвескор ББСБ Киргиз улсад хөрөнгө оруулна.
4 сарын өмнө

1 сарын 14-ний өдөр, Бишкек хот.

Инвескор ББСБ ХК нь Бүгд Найрамдах Киргиз улсын "Золотой стандарт" санхүүгийн компанид  хөрөнгө оруулах гэрээг байгууллаа.  Тус гэрээгээр Инвескор ББСБ Золотой стандарт компанийн гаргасан нийт хувьцааг худалдаж авч байгаа бөгөөд 2020 ондоо багтаан финтек технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг тус улсад нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Киргизийн Золотой стандарт ХХК нь 2004 онд байгуулагдсан. Бичил санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтөй, Бишкек хотод 1 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг компани юм.  Бага дүнтэй жижиг дунд бизнесийн санхүүжилт, хэрэглээний барьцаат зээлийг голлон олгодог.

Монголын Инвескор ББСБ нь санхүү, финтек болон хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний дагуу Төв Азийн зах зээлд нэвтрэхээр ажиллаж байна.

© 2020 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.