Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Мэдээ, мэдээлэл
ОУВС-ийн төлөөлөгчид төсвийн сахилга бат сул байгааг онцоллоо.
2017/11/25

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ОУВС-ийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ноён Коши Матай дэлхийн зах зээлд түүхий нүүрсний үнэ өссөн нь Монголын экспортын орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирч, улмаар төсвийн орлого биелсэн, сайн үр дүнд хүрч байна. Төсвийн орлого давж биелж байгаа нь сайн хэрэг ч төсвийн сахилга батаа сайжруулах ёстойг онцгойлон анхаарууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга “Төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулах асуудалд санал нэг  байна. Монгол Улсын Засгийн газар  ОУВС хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт тусгасан арга хэмжээ, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө  ажиллах шаардлагатай” гэжээ.

Уулзалтад оролцогчид   эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.