Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Мэдээ, мэдээлэл
Хөршүүдтэй хийсэн гадаад худалдаа 40 хувиар өсчээ.
2017/11/01

Энэ оны эхний зургаан сарын гадаад худалдааны гүйцэтгэлийг танилцууллаа. 

Нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 36.4 хувиар буюу 1 344 сая ам.доллараар өсаж, 5,036 сая ам.долларт хүрчээ. 

  • Экспорт 42 хувиар буюу 912 сая ам.доллараар, 
  • Импорт 28.8 хувиар буюу 431 сая ам.доллараар тус тус өссөн.

Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1,175 сая ам.доллараар давснаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарав. Тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 481 сая ам.доллараар өсчээ.

Хэрэв он дуустал гадаад худалдааны эргэлт энэ эрчээрээ үргэлжилбэл 2011 оны үеийн буюу 11 сая ам.долларт хүрэхэд ойрхон байна. 

Хөрш орнуудтай хийсэн худалдаа

Нийт бараа эргэлтийн 67 хувь буюу 3 392  сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11 хувь буюу 559 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. 

  • БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 48 хувиар, 
  • ОХУ-тай хийсэн худалдаа 43 хувиар тус тус өсчээ.
© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.