Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Д.Нямдэлгэр
Зээлийн эдийн засагч
1 сарын өмнө
Албан тушаал: Зээлийн эдийн засагч
Хэлтэс, нэгж: Авто цогцолбор салбар
Ажилд орсон огноо: 2018 оны 01 сар
Туршлага: Санхүү бүртгэл, аудит, худалдааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

 

Сургалт гэдэг бол залуу хүнийг “хоцрогдлоос сэргийлэх вакцин” юм.

Өнөөгийн залуус бид цаг хугацаатай уралдан сурч боловсрохгүй бол эрин үеэсээ мэдлэг, мэдээллээр хоцрох аюултай. Иймээс үргэлж шинийг эрэлхийлж байх нь нэн чухал бөгөөд энэ тал дээр анхаарч, биднийг мэргэжлийн сургалт семинарт тогтмол хамруулж байдаг нь манай байгууллагын нэгэн давуу тал гэж боддог. Мөн шинэ санал санаачлагын багт хуваарилагдан төслийн судалгаа шинжилгээ хийх, сар бүр хувь хүний хөгжлийн сургалт зохион байгуулах гээд их ажлын хажуугаар амжуулах ажил арвин ч энэ нь залуус биднийг нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахад томоохон түлхэц болж байдаг юм. “Хүнд чадахгүй зүйл гэж байдаггүй, харин сурч амжаагүй зүйл гэж байдаг” гэдэг үгийг эрхэмлэн, хувь хүн талаасаа илүү хөгжихийг зорьж явна.

 

Гэрэлт ирээдүйн төлөө хийсэн үйлсээрээ бахархдаг.

Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлж, бид олон олон сайн үйлсийн аянд үргэлж нэгддэг бөгөөд бидний тусыг хүртсэн бяцхан багачуудын инээмсэглэсэн царайд ирээдүйн Монголын гэрэлт зам бий гэдэгт итгэдэг.

 

 

Олон нийтийн арга хэмжээ, нийгмийн халамж зэрэг нь компаниа сонгох бас нэгэн шалтгаан...

Сүүлийн үед Монголын зарим компаниудыг хараад байхад хотоос зайдуу гарч нийтээрээ согтууруулах ундаа хэрэглэхийгээ “зугаалга” гэж нэрлээд байх шиг. Харин бид жилд 2 удаа цэвэрт агаарт гарч морин аялал, дугуйн аялал, завин аялал гэх мэт зохион байгуулалт сайтай арга хэмжээнд хамрагддаг бөгөөд энэ нь хамт олноороо цагийг зөв зохистой өнгөрүүлж байгаа хамгийн үлгэр жишээч хэлбэр гэж үздэг.

Мөн өвдсөнийхөө дараа чөлөө авч эмчлүүлэх бус, өвдөхөөс урьдчилан сэргийлж, бүх төлбөрийг нь хариуцан ажилтнуудаа эрүүл мэндийн нэгдсэн үзлэг, оношлогоонд хамруулдаг зэрэг нь ихэд таалагддаг.

 

Career plan төлөвлөж, ирээдүйгээ толгойдоо зураглах нь мөрөөдөл биелэхийн эхлэл.

Хүн бүр ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж, түнийхээ төлөө хөдөлмөрлөж байдаг. Манай компанийн хувьд зөвхөн Инвескорт хичээнгүй ажиллахдаа бус, залуу хүний хувьд цаашид ирээдүйгээ хэрхэн төсөөлж, хаа хүрэх вэ гэдэг өргөн цар хүрээнд career plan гаргуулдаг бөгөөд энэ нь зүгээр л сайхан ирээдүйг мөрөөдөх бус түүний төлөө нэгэн алхам хийж буй үйлдэл юм.

Миний хувьд манай компани цаашид дэлхийд өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байдаг бөгөөд олон улсын компани болоход нь гадаад дахь салбарт ажиллана гэж боддог. Энэ зорилгодоо хүрэхийн тулд одооноос бэлтгэж, хэлний мэдлэгтээ анхаарч байгаа бөгөөд дэлхийн хэмжээний компани болоход ажилтан бүрийн хичээл зүтгэл чухал юм.

 

© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.