Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
М.Төрбат
Зээлийн эдийн засагч
1 сарын өмнө
Албан тушаал: Зээлийн эдийн засагч
Хэлтэс, нэгж: Төмөр зам салбар
Ажилд орсон огноо: 2017 оны 03 сар
Туршлага: Шинэ төгсөгч

 

Залуус зайлшгүй хуримтлал үүсгэх шаардлагатай.

Миний нүдээр бидний үеийн залуус хичээн хөдөлмөрлөж байгаа боловч санхүүгийн урсгалаа зөв хянаж сураагүй харагддаг. Бид хэдий туршлага хуримтлуулж, карьераа дээшлүүлэх зорилготой ажилладаг ч ирээдүйгээ материаллаг нөөцөөр хангах боломж бололцоо зайлшгүй байх хэрэгтэй. Манай байгууллага тэрхүү боломжийг бий болгон, “Хуримтлалын хөтөлбөр” хэрэгжүүлдэг нь залуус бидэнд ирээдүйдээ итгэл төгс ажиллах нэгэн мотиваци болдог.

 

Шинэ залуу сэтгэлгээг хайрцаглахаасаа илүү чөлөөт байдлыг эрхэмлэдэг.

Зээлийн эдийн засагчдад харилцагчийн талаарх судалгааг бүрэн хийж, тохирсон зээлийг санал болгон, анхан шатны шийдвэрийг бие даан гаргахад нь орон зай гаргаж өгдөг. Энэ нь тухайн хүнийг робот шиг сэтгэлгээтэй бус асуудлыг олон өнцгөөс харж, шинэлэг шийдэлд хүргэхэд түлхэц болдог гэж хувьдаа дүгнэдэг. Харин энэхүү ажлыг манай компани дотоод бодлогоороо бодитоор зөв зохистой хэрэгжүүлдэг юм.

 

 

Харилцан үр өгөөжтэйгээр олгосон зээл харилцагчийн бизнесийг хөгжүүлдэг нь миний бахархал.

Миний ажлын нэг онцлог гэвэл хийсэн бүтээсэн ажлын үр дүнгээ богино хугацаанд харах боломжтой байдаг. Тохирсон зээлээ аваад түүхий эд материалаа таслалгүй татаж буй үйлдвэрлэгчийн санаа амарсан байдал, тээвэрлэлтийн асуудлаа шийдэж буй хувиараа бизнес эрхлэгчийн талархсан сэтгэл гэх мэт гарт баригдаж нүдэнд үзэгдэх үр дүнгүүд бол зээлийн эдийн засагч миний ажлаасаа авдаг хамгийн том бахархал билээ.

 

Спортоор хичээллэх нь эрүүл залуу хүний сонголт.

Багаасаа амьдралын идэвхитэй байхыг гэр бүлийн хүмүүжлээр өвлөж авсан, тиймдээ ч ажлын хажуугаар спортоор тасралтгүй хичээллэхийг эрмэлздэг. Энэ тал дээр байгууллагаас санхүүгийн дэмжлэг үзүүлэн, жилийн 4 улиралд фитнес, иог, талбайн теннис, цана гэх мэт сонирхолтой спортуудаар хичээллэх боломжоор хангаж өгдөг бөгөөд хамт олноороо спортлог байдагт нь талархаж явдаг.

© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.