Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Г.Ариунзул
Тооцооны нягтлан бодогч
10 сарын өмнө
Албан тушаал: Тооцооны нягтлан бодогч
Хэлтэс, нэгж: Санхүү бүртгэлийн хэлтэс
Ажилд орсон огноо: 2018 оны 08 сар
Туршлага: Шинэ төгсөгч

 

Бид нэгэн гэр бүл. Багийн ажиллагаа бол амжилтын үндэс.

Манай байгууллага шинэ ажилтнуудын чиглүүлэх сургалтандаа “хувь хүн ганцаараа бус хамт олноороо хичээвэл амжилтад хүрнэ” гэсэн үзэл санааг зааж байсан. Аливаа амжилт бүтээлийн ард хувь хүний бус баг хамт олны хүсэл тэмүүлэл, ур чадвар, хөдөлмөр зүтгэл оршдог гэдгийг ажлын байран дээр улам бүр мэдэрч байна. Тэр ч утгаараа багийн хамтын ажиллагаа маш чухал. Миний бие “Инвескор хэмээх нэгэн гэр бүл”-ийн Санхүүгийн хэлтэст ажилладаг. Бид нэгэн тархи лугаа сэтгэж, нэгэн зүрх лугаа цохилж, нэгэн чих лугаа бие биенээ сонсож, нэгэн хүсэл мөрөөдлийн дор нэгэн хүн мэт ажиллаж чаддагаараа бахархдаг.

 

 

Хурдтай, өндөр бүтээмжтэй ажиллах шаардлага тулгардаг нь хувь хүн талаас илүү хөгжүүлдэг.

Их сургуулиа дөнгөж төгсөөд онолын мэдлэгээс өөр ямар ч практик туршлагагүй намайг “Инвескорын гэр бүл” халуун дулаанаар угтан авч, ирээдүйн шилдэг мэргэжилтэн болоход минь одоог хүртэл тусалж дэмжсээр байна. Инвескорчууд бидний баримталдаг зарчим бол маш хурдтай, бүтээмж өндөртэй ажиллах юм. Өрсөлдөөн ихтэй өнөөгийн зах зээлд яах аргагүй “хурд + бүтээмж”-тэй ажиллах шаардлага өдөр бүр тулгардаг нь намайг улам бүр сэдэлжүүлдэг. Хамт олонтойгоо хөл нийлүүлэн амжилттай ажиллахын тулд мэдлэг чадвараа нэмэгдүүлэхийн төлөө мэрийн ажиллаж байна.

 

Ажлын орчин бол сайн гүйцэтгэлийн суурь юм байна.

Манай компанийн хувьд хүний нөөцийн бодлогодоо ихэд анхаарч ажилладаг ба ажилтан бол хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө гэж үздэг. Тэр ч утгаараа удирдлагууд маань ажилтнуудаа таатай ажиллах нөхцөл боломжоор тогтмол хангахыг эрмэлздэг. Бидний ажлын орчин тав тухтай учраас сэтгэл ханамж өндөртэй ажилладаг бөгөөд үүнийгээ дагаад ажлын гүйцэтгэл ч тогтмол сайн байдаг гэж бодож байна.

© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.