Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Түгээмэл асуулт, хариулт
Зээлийн эргэн төлөлтийн тухай?

Зээлийн нөхцлийн тухай?
Зээлийн ерөнхий нөхцөл юу вэ?

Та өөрийн орлогын хэмжээ, барьцаа хөрөнгийн хэмжээ төрлөөс хамааран бизнесийн зээл, шуурхай зээл, хэрэглээний зээл, зээлийн шугам гэсэн 4 төрлийн зээлээс сонголт хийх боломжтой. Бүтээгдэхүүн цэснээс дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү.

Давтан зээлдэгчид үзүүлэх хүүгийн хөнгөлөлт байгаа юу?

Манай компаниас авч байсан зээлийн түүхээс хамаарч зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлж, зээлийн хэмжээг ихэсгэх боломжтой.

Зээлтэй хүн давхар зээл авах боломжтой юу?

Давхар зээл авах боломжтой. Гэхдээ таны орлогын эх үүсвэр давхар зээлийн эргэн төлөлт хийх боломжтой байх хэрэгтэй.

Өдөрт нь зээл олгох уу? /Зээлийн судалгааны хугацаа/

Бичиг баримт бүрдсэн, ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд зээлийн төрлөөс хамаарч 1 цагаас 1 өдрийн дотор шийдвэрлэх боломжтой.

Эд хөрөнгийн даатгалд заавал хамрагдах уу?

Tээврийн хэрэгслийг барьцаалан унаж явах нөхцөлтэй зээл олгох тохиолдол жолоочийн хариуцлага болон тээврийн хэрэгслийн даатгал заавал хийлгэнэ.

Тээврийн хэрэгслийн даатгал бага дүнгээр хийлгэж болох уу?

Болохгүй. Заавал тухайн худалдан авсан үнийн дүнгээр даатгуулах шаардлагатай.

НДШ заавал төлдөг байх шаардлагатай юу?

Шаардлагагүй. Таны орлого дансны хуулгаар баталгаажиж байхад болно.

Зээлээ хугацаанаас нь өмнө хаахад хүүгээ эргэн төлөлтийн хуваарьт бичигдсэн нийт дүнгээр авдаг уу?

Үгүй. Хүүг зээлийн үлдэгдлээс хоногоор тооцож төлнө.

1 удаа хугацаа хэтэрсэн бол цаашид үндсэн хүүгээр тооцдог уу?

Үгүй. Тухайн сард хугацаа хэтрүүлсэн бол урамшуулалт хүүгээр тооцож, графикийн дагуу төлөх боловч дараагийн сард үндсэн хүүгээр тооцсон дүнгээр төлдөг. Түүнээс хойш хугацаандаа төлвөл урамшуулалт хүүгээр тооцогдоно.

Зээлийн барьцаа хөрөнгийн тухай?
Барьцаа хөрөнгөнд тавигдах үндсэн шаардлага юу вэ?

Барьцаа хөрөнгө нь харилцагчийн нэр дээр бүртгэлтэй байх, мөн өмнө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж аваагүй байхыг шаардана.

Зээлийн барьцаанд юу тавьж болох вэ?

Зээлийн бүтээгдэхүүний төрлөөс шалтгаалан үл хөдлөх хөрөнгө, орон сууц, хашаа байшин, тээврийн хэрэгсэл барьцаална. Бүтээгдэхүүн цэснээс дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү.

Барьцаа хөрөнгийн үнэлгээ

Шуурхай зээлийн хувьд тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээний 60, бусад зээлийн хувьд үл хөдлөх хөрөнгийн 70, тээврийн хэрэгслийн 60 хүртэлх хувьд зээлийн хэмжээг тооцож олгоно.

Хашаа байшин барьцаалж зээл олгох уу?

Хашаа байшинг газрын хамт барьцаалж зээл олгоно.

Машинаа унаад зээл авч болох уу?

Барьцаалагдсан тээврийн хэрэгсэл нь ББСБ-ын нэр дээр шилжиж, жолоочийн хариуцлага болон хөрөнгийн даатгал хийгдсэн тохиолдолд машинаа унаад зээл авч болно.

Зээл чөлөөлөх үү?

Зээл чөлөөлөх үйл ажиллагаа явуулдаггүй.

Газрын гэрчилгээг барьцаалж зээл олгох уу?

Зөвхөн өмчлөх гэрчилгээтэй газрыг барьцаална.

Цалин барьцаалсан зээл олгох уу?

Үгүй. Одоогоор зөвхөн гэрээтэй байгууллагын ажилчдад цалингийн зээл олгож байгаа.

Барьцаагүй зээл өгдөг үү?

Ямар ч тохиолдолд барьцаагүй зээл олгохгүй.

Хуучны орон сууц (60,70-аад онд баригдсан) барьцаанд авдаг уу?

Барьцаа хөрөнгийн шинжээч биечлэн шалгаж, үнэлгээ гаргадаг бөгөөд тухайн үнэлгээний хэмжээгээр зээлийн эрх үүснэ.

© 2019 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.